2008-03-17,
Галсансүхийн нэг шүлэг таалагдав.

Ганцаардаж шаналдаг өрөө минь-Ганц нүдтэй
Ганц тэр нүдээр-Гадагшаа намайг
Харахад эмнэлгийн хана шиг цас
Харцыг минь ядраана. Хүсээгүй байхад
Бэлэглэсэн хайр чинь хачин хүнд юм
Бэлэглэсэн хайрыг чинь би даахгүй байна.
Нойрны эм шиг цас надаас бусдыг нь
Нойрсуулахад хорвоогийн хязгаарт хүргэх
Хос мөнгөн далавчийг ганц нүдтэй өрөөндөө
Харанхуй шөнөөр ухаанаа гарган урлахад
Хүрээд ир гэсэн хайр чинь хачин
Хөнгөн юм. Гэтэл хөнгөн хайрыг би хүсэхгүй
Байна. Олон ангит цуврал зүүд шиг
Барагдаж дуусахгүй бүрхэг өглөө бүхнийг
Базаж хумиад хогийн саванд хийгээд
/Бүгдийг нь/ шүдэнз зураад шатаачихмаар
Санагдахад оюун ухаанлаг хайр чинь
Сохор юм. Сохор хайр чинь надад
Сонирхолгүй байна. Гэвч сонирхолгүй
Сохор хайр чинь уйдсан үед санагдах юм. Уучил.
бичсэн: Friska | уншсан: 425 удаа | төрөл: Элдэв зүйлс
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Хос мөнгөн далавчийг ганц нүдтэй өрөөндөө
Харанхуй шөнөөр ухаанаа гарган урлахад
Хүрээд ир гэсэн хайр чинь хачин
Хөнгөн юм. Гэтэл хөнгөн хайрыг би хүсэхгүй.... энэ нээрээ гоё шүлэг...
бичсэн tagtaa цаг: 12:36, 2008-03-16 | Холбоос | |



:-)