2013-03-13,
Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл
Эргэж хэсэгтээ надаас явдаггүй.
Аялгуу төгс тэрхүү айзмыг
Алдчихвий гэхдээ би газраар явдаггүй
Бие цогцос минь тайлагдашгүй хэмнэлд автахад
Баяр баясгалан намайг эзэмддэг.
Хэлэхийн эрхгүй тийм аялгуунаас болж би
Хэн нэгний нүдэнд хачин этгээд харагддаг.
Надааар дүүрэн тэрхүү аялгуунаас болж
Нойрсож амрахыг умартах сайхан байдаг.
Үгээр хэлшгүй эгшиглэн үргэж холдохвий гэхээс
Үнэндээ би түгшдэг ч жаргалтай болдог.
Намуун болоод гэгээн хэмнэл
Нэг л мэдэгхэд намайг орхисон байдаг.
Нисэж нисэж газар дээр буугаад би
Нялх хүүхэд шиг тэнцэж ядан хөлд ордог

Б.Галсансү...
бичсэн: Friska | уншсан: 370 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(3) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Пушкин А.С.

2009-01-27,
Я вас любил: любовь еще, быть может,
В душе моей угасла не совсем;
Но пусть она вас больше не тревожит;
Я не хочу печалить вас ничем.
Я вас любил безмолвно, безнадежно,
То робостью, то ревностью томим;
Я вас любил так искренно, так нежно,
Как дай вам бог любимой быть другим.
бичсэн: Friska | уншсан: 623 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(14) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

2008-12-17,
чамайг явах өдөр
цас ороосой
орсон цасыг дагаж
оройжин би гуниглачихаад
өглөө босоход
сэтгэл минь цэлмэж
хөвсгөр цасан дээгүүр
хөнгөн гунигаа гишгэлээд мартана.

бичсэн: Friska | уншсан: 363 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(13) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

шүлэгнүүд

2008-11-16,
Гэгээлэг зүйл бичих гэсэн чадвар дутаад Өлзийтөгсийн шүлэгнээс зээлчлээ...өвөөгийнхөө гэсний оронд аавынхаа гэж байдаг юм, миний хувьд цээрлээд өөрчилчихлөө.

Бусдын мөр зүрхэн дундуур зурайвч
Буй биеэрээ хүрэлцэн өнгөрснийг минь ариулах,
Бурхнаас надад заяасан дэндүү их ганцаардлаас
Булааж авсан амраг минь!
Хаа эртийн дуртгал цээжний гүнд хөндүүрлэн
Харах нүдний нэгтээ өчигдрийн бороо тээглэвч
Халуунаар сунгасан гар дээр чинь манан дундаас өндийж
Хайр сэтгэлийн нөмөрт ахин дахин төрнөм
Үглээ бяцхан охин шиг өвөр дээр чинь суугаад
Үлгэр шиг бага насаа эргэж нэг үзнэм...
бичсэн: Friska | уншсан: 581 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(7) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

царай муут

2008-09-18,
Хорчгор, хатсан шар навчтай туранхай моднууд
Хаашаа хийсэхээ мэдэхгүй хөл дор хөглөрөх навчнууд
Илч муутайхан залхуутай төөнөх сүүмийсэн нар
Эвий дээ намар цаг яасан ч царай муутайм:p


бичсэн: Friska | уншсан: 679 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(16) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Ядрал

2008-08-31,
Цагаа олоогүй...

Цагаа олоогүй,
Царай муутай, шинийн, нарийхан сарны
Гуниг надад халдварлаад...

Гэр дээр тавьсан хэлтгий шанага шиг
Долоон од
Дээврээр шөнөжин хөөцөлдөөд...

Нойр муутай хонолоо.
Нар ч цагаа олоогүй санагдах
Энэ хачин өглөө

Адилхан л хоёр хусны
Нэг нь шарлаад, навчис нь үймээд,
Нөгөө нь жишим ч үгүй, нов ногоон...

Арай эрт сэрчихэв үү, би?
Хожимдчихов уу?

Г.Аюурзана

Ядрал

Өдөрөөс өдөрт, цагаас цагт
Өөрөөсөө би өөр болж байна
Өдөрөөс өдөрт, цагаас цагт
Өр зүрхнээсээ би урваж байна

Өнгөрүүлсэн бүхэн минь ахин шинэ зам болж тосох
Өөдгүй т...

бичсэн: Friska | уншсан: 567 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(18) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

мөртүүд

2008-08-13,
зүүрмэглэнгээ дурлаад
зүүдлэхдээ хайрлаад
сэрсэн.

санахад...шаналалгүй
санаа алдахад...нулимсгүй
дурсахад...гомдолгүй

дутуу сэтгэл
дундуур хайр
дүүрэн ухаарал
бичсэн: Friska | уншсан: 572 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(31) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

тайвшрал

2008-03-30,
Тайвшралыг хайв
Тамхинаас, талхнаас
Хөргөгчин дэхь хүйтэн пийвнээс
Хөлдүү зайрмагнаас хайв

Өлзийтөгсийн шүлэгнээс
Өчигдрийн дурсамжаас
Сэтгэл хөдөлгөсөн дуунуудаас
Сэнгэнэсэн цэвэр агаараас хайв

Харах, хүрэх бүхнээс
Хайн эрсэн ч олсонгүй
Өдөржин хайгаад олоогүйдээ гутран
Өвдөгөө тэврэн ганцаар хэвтэхэд
Өрц уран дусал нулимс
Өгссөнийг буцаан залгихад
Тэр ирэв.Тайвшрал.

...
бичсэн: Friska | уншсан: 1006 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(21) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

зарим нэг

2008-02-29,
Зангидсан гарын чинээ том
Зангирсан нулимс тайлагдаж урсана
Залбирсан алганы чиг даган
Задарч нэг, бутарч нэг дусална
Элгээ тэврээд урагш харж нэг зогсном
Элгээ эвхээд хойш харж нэг зогсном
Эрхгүй эцэст сонссон нь гагц
“Энэ бүгд хоосон”


Л.Өлзийтөгс

...Миний тасдсан, миний мартсан
Улаан навчны төлөө энэ цэцгийг тасалья...

Үе үехэн санагддаг
Тэр эмзэгхэн навчнаас
Үнэртэж байсан хайрыг
Гишгэсэнийхээ төлөө
Энэ цэцгийг тасалья

Тасарсан цэцгийг
Залуугийн алдаа гэж нэрлье
Алдаа бүхнээ
Салхинд хийсгээд уйлья...


Г.Аюурзана

Чи-
Харцанд минь...
бичсэн: Friska | уншсан: 556 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Өвлийн тухай 2 шүлэг

2007-11-18,
Эхнийх нь Л.Өлзийтөгсийнх, 2 дахь нь Б.Галсансүхийнх.

Үстэй малгайн дороос

Үстэй алчууран дороос

Уруул, нүд харагддаггүй болохоор

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Цасанд даруулж бөхийсөн хүмүүс

Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс

Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх

Царайлаг ч байж мэдэх хүмүүс

Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Хүйтнээс нуугдсан дулаахан үг

Хүмүүсээс ичсэн нүцгэн мод...

Хаана байна аа, тэр улаан, ногоон

Хаа сайгүй л цагаан.. цагаан

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай ...

бичсэн: Friska | уншсан: 6700 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(26) Cэтгэгдэл | мэйлээр илгээх