шүлэгнүүд

2008-11-16,
Гэгээлэг зүйл бичих гэсэн чадвар дутаад Өлзийтөгсийн шүлэгнээс зээлчлээ...өвөөгийнхөө гэсний оронд аавынхаа гэж байдаг юм, миний хувьд цээрлээд өөрчилчихлөө.

Бусдын мөр зүрхэн дундуур зурайвч
Буй биеэрээ хүрэлцэн өнгөрснийг минь ариулах,
Бурхнаас надад заяасан дэндүү их ганцаардлаас
Булааж авсан амраг минь!
Хаа эртийн дуртгал цээжний гүнд хөндүүрлэн
Харах нүдний нэгтээ өчигдрийн бороо тээглэвч
Халуунаар сунгасан гар дээр чинь манан дундаас өндийж
Хайр сэтгэлийн нөмөрт ахин дахин төрнөм
Үглээ бяцхан охин шиг өвөр дээр чинь суугаад
Үлгэр шиг бага насаа эргэж нэг үзнэм
Үхэлд булаалгасан өвөөгийнхөө* хайрыг нэг амснам
Үнсэлт бүрийн чинь тоогоор хэн нэгнийг уучилнам.

нэгэнт шүлэг бичсэнийх Г.Лхагвадулам гэж яруу найрагчийн номноос таалагдсан хэдийг оруулчихья.

Дардан гэлээ ч харанхуй байж мэдэх замд чинь
Дандаа биш ч гэлээ үнэнчээр гэрэлтэх
Хамгийн тод биш ч гэлээ амь тавьдаггүй
Хагархай бүрхүүлт чийдэн байюу л гэсийм.

Шүлгэнд живмээр
Хүйтэн шөнө ирдэггүй
Цээжний хөндүүр...
Миний зүрх үү, чинийх үү?
Үснийхээ гогцоот үзүүрээс
Өрөөлийн үнэрийг нэг нэгээр нь тайлавч
Үнэрлүүлсэн гэзэг хүндрээд л
Өөр юугаа чи надад үлдээчихэв?

Өрөө нэхэх мэл амьдралд
Өгөх юм дууссан
Үлдсэн бүхнээ өөр нэгэнд л
Үнэнээ хэлэхэд чамд л.
Сэтгэлийн мухар мэт халаасны чинь гүнд
Сэрүү татуулах бодлоо атгавч
Хүсэл чинь ханачих вий гэхдээ
Хүлээлгэмээр санагдаад л...

Хурдалж буй тэрэгний дугуйг илж
Хуурай навч борооноор хайх
Хуучирсан сэтгэлийнхээ гүнд
Худал, нойтон бодолтойгоо зогсоод
Дөнгөж аньсан шархныхаа
Шүүрхий хэсэгт хүслээ нааж
Дөрвөн улирлын зааг дахь
Тэнгэрийн зүг гунигаа хуваалцана.

Эрвээхэй зүүд номноос.
бичсэн: Friska | уншсан: 581 удаа | төрөл: Шүлэг мүлэгхэн
(7) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

над бол
Хүсэл чинь ханачих вий гэхдээ
Хүлээлгэмээр санагдаад л...

гэсэн н таалагдлаа
бичсэн takara цаг: 07:37, 2008-11-30 | Холбоос | |
blushing
бичсэн Зочин цаг: 18:05, 2008-11-21 | Холбоос | |
fans1 icon_idea baichi
бичсэн Зочин (зочин) цаг: 16:05, 2008-11-17 | Холбоос | |
Бусдын мөр зүрхэн дундуур зурайвч
Буй биеэрээ хүрэлцэн өнгөрснийг минь ариулах,
Бурхнаас надад заяасан дэндүү их ганцаардлаас
Булааж авсан амраг минь!

энэ н таалагдав.. winking
бичсэн donika цаг: 12:42, 2008-11-17 | Холбоос | |
Дардан гэлээ ч харанхуй байж мэдэх замд чинь
Дандаа биш ч гэлээ үнэнчээр гэрэлтэх
Хамгийн тод биш ч гэлээ амь тавьдаггүй
Хагархай бүрхүүлт чийдэн байюу л гэсийм.

Энэ 4 мөр их таалагдлаа big hug
бичсэн xvv цаг: 02:35, 2008-11-17 | Холбоос | |
яваачээ чи гоцорлоо...хүний сэтгэгдэл дээр баг алаад яваад байхым..яваа чи тэр африк руугаа tongue

панаалгүй шүлэг зао.
бичсэн Friska цаг: 17:55, 2008-11-16 | Холбоос | |
би явлаа баяртай..гэснээс наадах чинь шал панаалтай шүлэг байна.. гэнэн охин шүү..
бичсэн Дарс цаг: 17:35, 2008-11-16 | Холбоос | |



:-)